Италийн Милан хотын төв театр/LA SCALA/
1776
онд Санта-Мария дахь Скала хэмээх сүмийн суурин дээр барьж эхлээд хоёр жилийн
дараа үйл ажиллагааг нь эхлүүлсэн энэхүү театрын барилгыг өнгөрсөн хугацаааны
турш хэд хэдэн удаа зассан байна. Хамгийн сүүлд нийт 61 сая евро зарцуулан
хийсэн засвар гурван жил үргэлжилсэн бөгөөд нээлтийг нь 2004 оны
арванхоёрдугаар сарын 7-нд хийжээ. Ингэхдээ анх, тэртээх 1778 оны наймдугаар
сарын 3-нд театрын уран бүтээлийн анхны улирлыг нээж байсан А.Сальерийн “Хүлээн
зөвшөөрөгдсөн Европ” хэмээх дууриар нээсэн нь сонирхолтой. Дэлхийн II дайны үед
театр нурсан ч инженер Л.Секкийн удирдлагаар анхны байдлаар нь сэргээн
засварлаж, 1946 онд ашиглалтад оруулсан энэхүү театрын уран бүтээл, урын сан,
уламжлал огтхон ч ганхаж, гундалгүй, харин ч улам үнэ цэнтэй болсоор өнөөдрийг хүрсэн
байна. Италичууд, тэр дундаа миланчуудын бахархал болсон энэхүү театрын барилга
том биш ч, үзэгчдийн танхим нь уламжлалт дэг жаяг, загвартай, зургаан давхар.
“Урт нас”, неоклассик загварын засал, гайхамшигтай акустик, тав тухтай суудал,
шилдэг ховор уран бүтээл, цуутай жүжигчдийн цугларалт, баян чинээлэг үзэгчидтэй
гэх зэрэг үзүүлэлт энэ театрын нэр хүнд, имижийг бүрдүүлдэг. Тоглолтын
тасалбарын үнэ суудлаасаа хамаарч их олон янз бөгөөд 10-2000 евро. Дуурийнх нь
илүү үнэтэй.
Ариун
сүм
Тус театр зүгээр ч нэг театр биш, дуурийн урлагийн дэлхийд нэртэй академи. Дэргэдээ дуулаачийн болоод балетийн сургуультай. Тайз болон жижиг хэрэглэл урлалын үйлдвэртэй. Түүнд нь 150 оёдолчин ажиллах бөгөөд зөвхөн өөрийн төдийгүй Европын олон театрт хувцас хэрэглэл захиалгаар нийлүүлдэг. Бүжгийн 12 танхимтай. Театрын уран бүтээлчдийн багт одоогийн байдлаар 529 хүн ажилладаг юм байна. Мөн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулахдаа Итали болон бусад орны 282 хөгжмийн зохиолчийн бүтээлээс үзэгчиддээ толилуулсан байх юм. Дуурийн дуучдаа маш өндөр шалгуураар авдаг. Элсэлт чөлөөтэй, аль ч улс орны хэн ч бүртгүүлээд шалгуулж болно. Гэхдээ нэг жилд 250 дуучин шалгаад ердөө наймыг нь л сонгож авдаг аж. Гэсэн ч нэр цуу нь дэлхий даяар түгсэн энэхүү театрын дуучин болчихсон гэх мөрөөдөлдөө хөтлөгдсөн дуурийн дуучид, балетын жүжигчид эднийхийг жил бүр зорьсоор байдаг. Театрын орлогыг Милан хотын 90 эрх мэдэлтэн хувааж авдаг байсан гэнэ. Эхэн үе буюу XVIII зууны сүүл хүртэл уг театрт драмын болон хүүхэлдэйн жүжиг гэх мэт төрөл бүрийн тоглолт, заримдаа бүр коридо тулаан ч болдог байжээ.
Харин тэр зууны сүүл, XIX зууны эхэн үед итали хөгжмийн зохиолчдын хэсэгчилсэн дуурь, балетууд мэндэлж эхэлж. 1812 онд Ж.Россинийн “Туршилтын чулуу” дуурийн нээлт болсон нь Италийн дуурийн урлаг дахь россинийн үеийн эхлэл байв. Мөн зууны 30-аад оноос Италийн суут хөгжмийн зохиолчид болох Г.Доницетти, В.Белини, Ж.Верди, Ж.Пуччини нарын алдарт бүтээлүүд цуварч эхэлсэн байна. Белиний “Дээрэмчин”, “Норма”, Вердийн “Оберто”, “Отелло”, “Фальстаф”, Пуччинийн “Чио Чио Сан”, “Турандот” зэрэг өнөө хэр дэлхийн бүх театрын голлох бүтээл болж буй дууриуд чухамхүү энэ ариун сүмд мэндэлжээ.
Суут Верди залуудаа:
- Миланд “Ла Скала” дэлхийн хамгийн сайн театр гэхийг хэчнээн ч удаа сонсов доо. Неапольд “Сан Карло” сайн нь гэнэ. Венецд болохоор “Фениче” гоё гэнэ. Харин Парижд бол энэ гаригт байхгүй хамгийн сайн нь байдаг бишүү гэж хэлж байж л дээ. Гэсэн хэдий ч тэрбээр 1839 онд анхны бүтээлээ Ла Скалад тавьжээ.

No comments:
Post a Comment