Tuesday, October 20, 2015

Байгаль нуурын 7 гайхамшиг

Байгаль нуур бүх талаараа гайхамшигтай. Дэлхийн цэнгэг уст нууруудын усан сангийн 20%-ийг агуулдаг энэ үзэсгэлэнт нуур 50 метрийн гүнд байгаа зүйлийг төвөггүй харж болохоор тийм тунгалаг устай ажээ. Түүнээс гадна хялбархан тайлбарлаж болохооргүй хэд хэдэн сонирхолтой үзэгдэл энд болдог.

Мөсөн толгод

Байгаль нуурын 7 гайхамшиг
Байгаль нуурын мөс их хачирхалтай. Мөсөн бүрхүүлийн өвөрмөгц сонин хэлбэр зөвхөн энд л ажиглагддаг. Жишээ нь: дотроо хөндий мөртлөө өндрөөрөө 6 метр хүрэх конусан хэлбэрт мөсөн толгод байна. Эрэг дээрээс ажиглавал үүд нь цааш харсан мөсөн асар шиг үзэгдэнэ. Голдуу бие биеэсээ салангид байрлах боловч зарим үед нийлж бяцхан “уулсын оргил” мэт харагдах аж.

Байгаль нуурын зэрэглээ

Байгаль нуурын 7 гайхамшиг
Загасчилахаар гарсан нутгийн иргэд энд байх ёсгүй зүйлүүдийг харуулдаг хачин сонин зэрэглээтэй тааралдах нь олонтаа. Голдуу эртний цайз, хөлөг онгоц, үл мэдэгдэх арлын дүрс харагддаг гэнэ. Энэ үзэгдлийг эрдэмтэд хялбархан тайлбарлаж чаджээ. Нуурын гүн дэх ус аагим халуун зуны цагт ч гэсэн халдаггүй байна, харин нуурын толион дээр бүлээн ус байдаг. Өөр өөр нягттай агаарын давхарга нарны гэрлийг хугалснаар зэрэглээ үүснэ.

Чөтгөрийн эргүүлэг

Байгаль нуурын 7 гайхамшиг
Цаг агаарын нөхцөл байдлаас үл хамааран зарим үед нууран дээр аймшигт эргүүлэг үүсдэг. Энэ үзэгдэл жилд 1-2 удаа болдог аж. Нутгийн оршин суугчид “нүгэлтнүүдийн сүнсийг сорон аваачих тамын хаалга нээгдэв” хэмээн итгэдэг гэнэ. Энэ үзэгдлийг эрдэмтэд 2 янзаар тайлбарлаж байна. Нуурын ёроолд үе үе ан цав, нүх гарч хурдан хугацааны дотор усаар дүүрдэг нь гадаргуу дээр эргүүлэг үүсэх шалтгаан болдог байх. Нөгөө талаар, яг энд өөд өөдөөсөө довтлох 2 янзын урсгал уулздаг байж болзошгүй гэнэ.

Байгаль нуурын гурвалжин

Байгаль нуурын 7 гайхамшиг
Яг л Бермудын гурвалжин шиг эгэл биш нэгэн бүс Байгаль нууранд байдаг. Энд тоног төхөөрөмж ажиллахаа болино, бөмбөгөн цахилгаан мэт гэрэлтэгч бөмбөлгүүд гарч ирнэ, цаг агаар огцом өөрчлөгдөнө. Мөн цаг хугацааны өөрчлөлтөнд орсон гэж энд ирсэн зарим хүмүүс ярьдаг аж.

Мөсөн дээрх аварга цагариг

Байгаль нуурын 7 гайхамшиг
Байгаль нуурын мөсөн гадаргуу дээр үе үе гарч ирдэг аварга том цагаригнуудыг зөвхөн агаараас л харж болно. Гэхдээ жил бүр өөр өөр газарт гарч ирдэг аж. Эдгээр цагаригийг нуурын ёроолоос дээш шидэгдсэн байгалийн хийтэй холбон тайлбарладаг. Зундаа нуурын гүнээс дээшилсэн хийн хөөсөнцөр өвөл болоход 1,5-аас хэдэн зуун метрийн голчтой цагариган бүс үүсгэнэ. Энд бүсэд мөс маш нимгэн буюу огт байхгүй байна.

Ольхон арал дээрх шулмын тойрог

Байгаль нуурын 7 гайхамшиг
Байгаль нуурын Ольхон арал дээр үе үе гарч ирдэг дув дугуй ногоон өвсөн тойргийг шулмууд бүжиглэх үедээ гаргасан гэж нутгийнхан итгэдэг байна. Хүний гар хүрч үзээгүй талбайд эдгээр тойрогнууд аяндаа л бий болдог гэнэ. Гишгэчиж туучсан шинж огт үгүй. Харин ч өтгөн шүүслэг, өндөр ургасан өвс ногоо нь орчны хуурайшсан газраас ялгагдах аж. Тойрог доторх өвс ногооны эрчимтэй ургалт хөрсөн доорх ус болон бусад ямар нэгэн онцлогтой огт холбоогүй болохыг эрдэмтэд тогтоогоод байна.

Гэрэлтэгч ус

Байгаль нуурын 7 гайхамшиг
Ямар ч ус гэрэлтдэг. Нэрмэл ус сулхан гэрэлтдэг бол крантны ус түргэн зуур “бөхдөг”. Харин Байгаль нуурын ус маш эрчимтэй гэрэлтдэг бөгөөд энэ процесс бараг сар үргэлжилдэг байна. Нүдэнд үл үзэгдэх гэрлийн урсгалыг тусгай төхөөрөмж ашиглан хардаг. Нуурын усны гэрэлтэх чанар янз бүр, гүндээ харьцангуй бага, харин 11-1-р сарын дунд үе хүртэл маш хурцаар гэрэлтдэг ажээ.

Аялал жуулчлалын үйлдвэрлэл: Зохион байгуулалт

Тур агент гэж юу вэ? Зарим нэр томъёоны тайлбарын хамт орууллаа
Аялал жуулчлалын үйлдвэрлэл: Зохион байгуулалт, тээвэрлэлт,

Жуулчинд жуулчлалын явцад хэрэгтэй үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж буй үйлдвэр үйлдвэрлэгчдийн харилцан уялдаа бүхий системийг аялал жуулчлалын үйлдвэрлэл гэнэ. 
Аялал жуулчлалын үйлчилгээг ердийн ба ердийн бус гэж хоёр ангилна. Ердийн үйлчилгээнд:

·         тур оператор, тур агентлагийн зуучлах үйлчилгээ үзүүлэх
·         жуулчдыг тээвэрлэх
·         экскурс хийх, тээврийн бүх хэрэгслийг ашиглан холын замд тээвэрлэх
·         зочид буудал, зочломтгой ёсны үйлчилгээ үзүүлэх, зугаацуулах, үзмэр үзүүлэх
·         зочлох төвөөр үйлчлэх, аялал жуулчлал  ба мэдээллээр хангах зэрэг орно.
Гоо сайхан, үсчинд орох, мөнгө солиулах, даатгуулах, танин мэдэх, машин онгоц хөлслөх зэрэг нь жуулчны ердийн бус үйлчилгээнд багтдаг. 
Аялал жуулчлалын үйлдвэрлэл нь тур оператор, тур агент гэсэн хоёр хүрээтэй. Тур оператор нь 
Аялал жуулчлалын бүтээгдхүүнийг бүрэлдүүлэн, зах зээл дээр гаргаж, борлуулах, ажлыг эрхэлдэг хуулийн этгээд болон хувь хүнийг тур оператор гэнэ. Тур оператор нь:

·         Аялал жуулчлалын бүтээгдхүүнийг шинээр бүрдүүлэх. Зохих хугацаанд нь тохирсон үнээр, чанар бүхий багцаар үйлчлэхийг хэлнэ
·         Зах зээлд гаргах.  Шинээр бүрдүүлсэн аялал жуулчлалын бүтээгдхүүнийг сурталчилснаар мөнгөтэй хэрэглэгчийн жуулчлах сэдлийг төрүүлнэ гэсэн үг юм.
турагент нь аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулна.
Аялал жуулчлалын үйлчилгээ, турыг жуулчинд болон корпоратив үйлчлүүлэгчид худалдаж буй үйлдвэрийн газар болон хувь хүнийг тур агент гэнэ. Тур агент нь:
·         тур операторын даалгавраар турыг худалдах
·         тур операторын нэрийн өмнөөс турыг худалдах
·         турыг өөрийн нэрээр худалдах гэсэн үйл ажиллагааг эрхэлнэ.
Тээвэрлэлт
Жуулчны аялалын хамгийн чухал үе нь тээвэрлэлт байдаг. Тээвэрлэлт үгүйгээр аялал жуулчлал, аялагч, жуулчин байхгүй билээ. Жуулчны тээврий н хэрэгслийг:

·         завь, дугуй зэрэг хүний булчингийн хүчээр хөдөлдөг
·         заан, илжиг, нохой, морь, тэмээ зэрэг ердийн хөсөг
·         мотоцикл, машин, автобус төмөр зам зэрэг газрын тээвэр
·         агаар ба сансрын
·         моторт болон далбаат завь, гол мөрөн, нуур, далай тэнгисийн хөлгүүд хэмээн ангилдаг.

Тээвэрлэлтийн ажлыг үе шатаар нь:
·         трансфер буюу шилжүүлэх. Холын замын тээвэрлэлт хийх газар руу хүргэж өгдөг терминал автобусаар жуулчдад үйлчлэхийг хэлнэ.
·         Жуулчныг очих газарт нь хүргэх холын замын тээвэрлэлт хийх
·         Жуулчныг автобус, төмөр замаар маршрутын дагуу үйлчлэх
·         Жуулчныг хот, сэдэвчилсэн паркуудаар үзмэр үзүүлэх зорилгоор экскурсээр аялуулах 
·         Шоппинг тур хийсэн жуулчдын ачаа барааг тээвэрлэх зэрэг багтана.

Нийтийн хоол.
Хүний өдөр тутмын зайлшгүй хэрэгцээ бол хоол хүнс билээ. 
Хоолыг ундааг хэрэглэгчид авчирч өгөх хэлбэрээр нь:
А. америк. Гал тогоонд бэлдсэн хоолыг тэнд нь порцлоод бэлнээр захиалагчийн ширээн дээр зөөгч авчирч тавих
Б. Англи. Гал тогоонд бэлдсэн хоолыг авчирч захиалагчийн ширээн дээр тавиад, зөөгч өөрөө аягалж өгөх
В. Франц. Гал тогоонд бэлдсэн хоолыг тусгай тавиур дээр авчирч тавихад захиалагч өөрийн хүслээр өөртөө аягалах  гэх зэргээр ангилдаг. Жуулчин бүхэнд өвөрмөц амттай, сэтгэл татам өөр маягийн хоол идэх, хүлээн авч буй орны хүмүүст зочдоо давтагдашгүй үндэсний хоолоороо дайлах хоёрын аль аль нь сэтгэлийн таашаал өгдөг. 
Жуулчдын хоол хүнсний хангамж дээр эрүүл мэнд, анагаах ухааны хүчин зүйлийг орхигдуулж болохгүй. Буруу хооллолт, ариун цэврийн муу нөхцөлд тааруу бэлдсэн хоол унд нь хордуулах аюултай. Египет, Энэтхэгт очсон жуулчдын 60 хувь нь ямар нэг хэмжээгээр хордлого авдаг. Мацаг баригч, цагаан хоолтнууд жуулчлалаар явахдаа очих газартаа энэ тухайгаа урьдчилан мэдэгдэх шаардлагатай. 
Үзмэр. 
Зугаацуулах программыг бүхэлд нь үзмэр гэж нэрлэнэ. Жуулчны объект болох музей, түүхийн дурсгалт газруудаар явах, хотоор болон байгалийн үзэсгэлэнт газруудаар танилцах экскурс хийх буюу баяр, наадам, концерт үзэх, дэлгүүр хэсэх, тоглоомын газраар  очих зэргээр танин мэдэх, зугаацан зорилгоор  явах нь  үзмэр үзэх гэсэн ойлголтонд багтана. Жуулчлалын үед спортоор хичээллэх нь мөн л үзмэрт багтана. Дэлхийд нэр хүндтэй спортын тэмцээн, уралдааныг үзэхээр жуулчид ихээр ирдэг билээ. Зугаацуулах олон цогцолбор б үхий сэдэвчилсэн парк нь жуулчны сэтгэлийг татсан үзмэр билээ. Диснейландэд очих дургүй жуулчин байдаггүй  нь үүний тод жишээ болох биз ээ. Ихэмсэг англичууд weekend-ээрээ сагс сүлжиж сурахыг хамгийн ашигтай зугаацал гэж тооцдог ажээ.

Аялал /Travel/ Аливаа хүн нэг газраас нөгөөд аялан явахыг. Жуулчлал /Tourism/ Хувь хүн цагаачлах, ажил хийхээс бусад амралт, чөлөөт цагаа өнгөрөөх, бизнесийн зэрэг зорилгоор нэг жилээс хэтрэхгүй хугацаагаар өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа өөр газар нутагт аялан явах, түр байхыг. Аялагч /Traveler/ Нэг газраас нөгөө газарт аялж байгаа хувь хүнийг.Гийчин /Visitor/ Өөрийн байнга оршин суудаг газраас өөр газарт 12 сараас хэтрэхгүй хугацаагаар ашиг, хөлс олох үйл ажиллагаанаас бусад зорилгоор аялж яваа хувь хүнийг. Жуулчин /Tourist/ Аялж очсон газартаа нэг хоногоос дээш хугацаагаар түр байрлах гийчнийг.Тур оператор /Tour operator/ Аялал, жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудаас аяллын үйлчилгээг худалдан авч, улмаар тэдгээрийг нэгтгэн аялал, жуулчлалын багц бүтээгдэхүүн бүрдүүлж түүнийгээ бөөнөөр буюу эсвэл жижиглэнгээр худалдаалдаг ашгийн төлөө хуулийн этгээдийг. Аялалын агент /Travel agent/ Аялал, жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг байгууллагын үйлчилгээг бүхэлд нь эсвэл түүний тодорхой хэсгийг, түүнчлэн тур операторын бүтээгдэхүүнийг зуучлан аялагчдад жижиглэн худалдах, худалдан авах үйл ажиллагааг эрхэлдэг ашгийн төлөө хуулийн этгээдийг. Очих газар /Destination/ Аялагчдын амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөхөд зориулагдсан үйлчилгээ, үзмэрүүдийн нөөц бололцоо бүхий газарзүйн нэгжийг. Үзэх зүйл /Attraction/Тухайн газарт аялагчдын сонирхлыг татаж, сэтгэл хөдөлгөх, амралт чөлөөт цагаа өнгөрөөх, үзэх, хийх зүйлүүдийг. Жуулчлалын үйлчилгээ /Tourism service/ Зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, амралт сувилал, тээвэр, холбоо, үзвэрийн зэрэг үйлчилгээг. Жуулчлалын бүтээгдэхүүн /Tourism product/ Аялал, жуулчлалын байгууллагаас аялагч, жуулчдад үзүүлж байгаа төлбөрт үйлчилгээг. Аяллын хөтөлбөр /Itinerary/ Аяллаар очих газрууд, очоод хийх зүйлүүд, аяллын өдрүүд, цагийн хуваарийн тайлбар бичлэгийг. Зочид буудал /Hotel/ Төв суурин газарт байрласан, зочдыг хүлээн авч байр, хоолны болон бусад үйлчилгээ үзүүлдэг, өндөр үнэтэй үйлчилгээний цогцолборыг. Жуулчны бааз /Tourist camp/ Орон нутагт байрласан, жуулчдын аялах тав тухтай нөхцлийг хангасан байр, хоолны болон бусад төлбөрт үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний цогцолборыг. Ангийн отог /Hunting camp/ Агнуурын нөөц нутагт байрласан, анчид, жуулчдыг хүлээн авч байр, хоолны болон бусад шаардлагатай үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний цогцолборыг. Авто буудал /Motel/Авто замын дагуу байрласан, зочдыг хүлээн авч байр, хоол, авто засварын болон бусад үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний цогцолборыг. Буурчийн газар /Inn/ Орон нутагт байрласан, зочдыг хүлээн авч байр, хоолны болон бусад үйлчилгээ үзүүлдэг сууц хэлбэрийн хувийн байрыг. Дэн буудал /Guest house, Bed and breakfast/Төв, суурин газарт байрласан зочдыг хүлээн авч байрлуулах, ихэвчлэн өглөөний хоолны үйлчилгээ үзүүлдэг хямд үнэтэй, жижиг зочид буудлыг хэлнэ.
Хятад улс гуанжоу хотын үндэсний дуурийн театр

Италийн Милан хот ЛА СКАЛА дуурийн театр

Италийн Милан хотын төв театр/LA SCALA/
1776 онд Санта-Мария дахь Скала хэмээх сүмийн суурин дээр барьж эхлээд хоёр жилийн дараа үйл ажиллагааг нь эхлүүлсэн энэхүү театрын барилгыг өнгөрсөн хугацаааны турш хэд хэдэн удаа зассан байна. Хамгийн сүүлд нийт 61 сая евро зарцуулан хийсэн засвар гурван жил үргэлжилсэн бөгөөд нээлтийг нь 2004 оны арванхоёрдугаар сарын 7-нд хийжээ. Ингэхдээ анх, тэртээх 1778 оны наймдугаар сарын 3-нд театрын уран бүтээлийн анхны улирлыг нээж байсан А.Сальерийн “Хүлээн зөвшөөрөгдсөн Европ” хэмээх дууриар нээсэн нь сонирхолтой. Дэлхийн II дайны үед театр нурсан ч инженер Л.Секкийн удирдлагаар анхны байдлаар нь сэргээн засварлаж, 1946 онд ашиглалтад оруулсан энэхүү театрын уран бүтээл, урын сан, уламжлал огтхон ч ганхаж, гундалгүй, харин ч улам үнэ цэнтэй болсоор өнөөдрийг хүрсэн байна. Италичууд, тэр дундаа миланчуудын бахархал болсон энэхүү театрын барилга том биш ч, үзэгчдийн танхим нь уламжлалт дэг жаяг, загвартай, зургаан давхар. “Урт нас”, неоклассик загварын засал, гайхамшигтай акустик, тав тухтай суудал, шилдэг ховор уран бүтээл, цуутай жүжигчдийн цугларалт, баян чинээлэг үзэгчидтэй гэх зэрэг үзүүлэлт энэ театрын нэр хүнд, имижийг бүрдүүлдэг. Тоглолтын тасалбарын үнэ суудлаасаа хамаарч их олон янз бөгөөд 10-2000 евро. Дуурийнх нь илүү үнэтэй.

Ариун сүм
Тус театр зүгээр ч нэг театр биш, дуурийн урлагийн дэлхийд нэртэй академи. Дэргэдээ дуулаачийн болоод балетийн сургуультай. Тайз болон жижиг хэрэглэл урлалын үйлдвэртэй. Түүнд нь 150 оёдолчин ажиллах бөгөөд зөвхөн өөрийн төдийгүй Европын олон театрт хувцас хэрэглэл захиалгаар нийлүүлдэг. Бүжгийн 12 танхимтай. Театрын уран бүтээлчдийн багт одоогийн байдлаар 529 хүн ажилладаг юм байна. Мөн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулахдаа Итали болон бусад орны 282 хөгжмийн зохиолчийн бүтээлээс үзэгчиддээ толилуулсан байх юм. Дуурийн дуучдаа маш өндөр шалгуураар авдаг. Элсэлт чөлөөтэй, аль ч улс орны хэн ч бүртгүүлээд шалгуулж болно. Гэхдээ нэг жилд 250 дуучин шалгаад ердөө наймыг нь л сонгож авдаг аж. Гэсэн ч нэр цуу нь дэлхий даяар түгсэн энэхүү театрын дуучин болчихсон гэх мөрөөдөлдөө хөтлөгдсөн дуурийн дуучид, балетын жүжигчид эднийхийг жил бүр зорьсоо
р байдаг. Театрын орлогыг Милан хотын 90 эрх мэдэлтэн хувааж авдаг байсан гэнэ. Эхэн үе буюу XVIII зууны сүүл хүртэл уг театрт драмын болон хүүхэлдэйн жүжиг гэх мэт төрөл бүрийн тоглолт, заримдаа бүр коридо тулаан ч болдог байжээ.
Харин тэр зууны сүүл, XIX зууны эхэн үед итали хөгжмийн зохиолчдын хэсэгчилсэн дуурь, балетууд мэндэлж эхэлж. 1812 онд Ж.Россинийн “Туршилтын чулуу” дуурийн нээлт болсон нь Италийн дуурийн урлаг дахь россинийн үеийн эхлэл байв. Мөн зууны 30-аад оноос Италийн суут хөгжмийн зохиолчид болох Г.Доницетти, В.Белини, Ж.Верди, Ж.Пуччини нарын алдарт бүтээлүүд цуварч эхэлсэн байна. Белиний “Дээрэмчин”, “Норма”, Вердийн “Оберто”, “Отелло”, “Фальстаф”, Пуччинийн “Чио Чио Сан”, “Турандот” зэрэг өнөө хэр дэлхийн бүх театрын голлох бүтээл болж буй дууриуд чухамхүү энэ ариун сүмд мэндэлжээ. 
Суут Верди залуудаа:
- Миланд “Ла Скала” дэлхийн хамгийн сайн театр гэхийг хэчнээн ч удаа сонсов доо. Неапольд “Сан Карло” сайн нь гэнэ. Венецд болохоор “Фениче” гоё гэнэ. Харин Парижд бол энэ гаригт байхгүй хамгийн сайн нь байдаг бишүү гэж хэлж байж л дээ. Гэсэн хэдий ч тэрбээр 1839 онд анхны бүтээлээ Ла Скалад тавьжээ.