Tuesday, December 22, 2015

Шинэ ертөнцийн 7 гайхамшиг
2001 онд Швейцари улсын “Нээлттэй шинэ ертөнц” корпораци (NOWC) “Ертөнцийн шинэ 7 гайхамшиг”-ийг тодорхойлохоор санаачлан дэлхий дээрх хүний гараар бүтээгдсэн 200 шилдэг дурсгалын байгууламжуудыг сонгон өрсөлдүүлэн 21-ийг нь шалгаруулан, дэлхий нийтийн санал асуулгаар 2007 оны 7 сарын 7-нд дэлхийн 7 гайхамшгийг зарласан байна. Үүнд:
   1.  Хятадын цагаан хэрэм


Хятадын тvмэн газрын цагаан хэрмийг МЭӨ-770-1160 оны хооронд 309 илvv жилийн туршид барьжээ.

Цинь улсын анхны эзэн Цин Ши Хуандийн vед эхлэн барьсан энэ хэрмийн урт нь 10.000м буюу тvмэн газар гэх бөгөөд өнөөгийнхөөр 5000 гаруй км юм.Төв азид орших нvvдэлчин Хvннv нар МЭӨ-999 зууны vед хvчтэй болж Цинь улсад байн байн уулгалан довтлож тариа ногоо хот сууринг нь тvйвээж байсан цаг.
Нэгдсэн Цинь улс тосгоны дараагаар умард хилээ хамгаалах талаар хоёр сая шахам хvн дайчлан ирvvлж асар урт хэрэм босгожээ. Энэ их хэрэм Хятад Монгол хоёр нvvдэлч суурин хоёр морьтой явган хоёр улс тvмний хил болж хэдэн мянганыг эзэлжээ. Уг хэрмийг зөвхөн умард зvгийн тvрэмгий нvvдэлчдээс хамгаалж барьсан хамгаалалтын хэрэгсэл гэж өрөөсгөл хэрэглэж тайлбарлаж болохгvй. Аливаа бусад хэрмийн адил довтлох цагт нээлттэй,ухрах цагт хаалттай байдаг цэргийн зэвсгийн vvрэгтэй байжээ.Басхvv нvvдэлч ба суурин иргэдийн язгуурын хил гэхэд ч учир дутагдалтай.Хvн ам ихтэй тарианы газар багатай суурин иргэд ямагт аажим алгуурхан урагшилж улирлын аясаар нутгаа орхин нvvдэлдэг малчдын нутгийг эзлэн хойгуураа хэрэм барьж хамгаалсаар нvvдэлчдээс эзлэн авсан газраа хаацайлж байсан гэж vздэг. Yvнийгээ Хятадууд Ямхын бодлого мэтээр тайлбарлаж нотолсон баримт ч бий. Дэлхийн долоон гайхамшигт ордог тvмэн газрын цагаан хэрмийг барьж босгосон ард тvмэн бахархалтай. Тvvнийг бариулахад хvргэсэн ард тvмэн нэн бахархууштай гэдэг. Дэлхийн долоон гайхамшигт орсон энэ гайхамшигт хэрэм дvрслэх урлагийн нэгэн илэрхийлэл болсон агуу бvтээл юм.
Птолемейн улсын харъяанд байх үед Грек, Египет, Сирийн соёл иргэншлийн нөлөө хүчтэй түрэн орж ирсэн байдаг ба Селевкид, Птолемейн улсуудын нөлөө багасч, Набатейчуудын улс сэргэхэд улс орны чухал хэсэг болж байв. Ромын эзэнт гүрний үед Сирийн захирагч Корнелиус Палма Ромын эзэнт гүрэнд Арабыг нэгтгэх аяны түшиц газраар Петраг сонгож байв. Удалгүй уугуул нутгийн хаант улс мөхөж, Петра нь Ромын эзэнт гүрний Арабиа Петрей мужийн төв болжээ. Набатейчуудын улс мөхсөн ч Петра улам бүр цэцэглэн хөгжиж байв. Дараагийн зуун жилд ялангуяа Александр Северусынхаанчлалын үед уг хотын сүр жавхлант байдал оргилдоо хүрч,зоосон мөнгөн дээр дүрслэгдэн үлджээ.
Сассанидын эзэнт улсыг байгуулсан шинэ Персүүдийн халдан довтолгоо ширүүсч, байгалийн гамшигт үе үе болох болсон нь Арабын худалдааны гол төв Петрад шинэ барилга байгууламжууд сүндэрлэхэд хориг болж, мөхлийн шатандаа оржээ. МЭ 363 онд болсон газар хөдлөлтийн уршгаар хотын маш олон барилга нуран унаж, хотын амин сүнс ус түгээлтийн систем бүхэлдээ эвдэрчээ. Энэ явдал хотыг гэнэтийн мөхөлд хүргэв. Дундад зууны үед Петра нь адал явдал хайгчид, аянчин гийчдийн очих дуртай хамгийн гайхалтай газруудын нэг байсан бөгөөд XIII зууны үед Египетийн султан Бейбарс орхигдсон хотын туурийг очиж үзэж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
2006 онд уран барилгачдын нэгэн баг Петрагийн загварныг сэргээн босгож, аялагчдын төв байгуулсан нь гайхалтай амжилтанд хүрч,Йорданд ирэх жуулчдын тоог эрс нэмэгдүүлсэн гэдэг. 2006 оны арванхоёрдугаар сарын байдлаар зөвхөн ганцхан сарын дотор уг байгууламжийг үзэхээр 59000 орчим хүн хүрэлцэн ирсэн байна.
1922 онд Бразил улсын тусгаар тогтнолын 100 жилийн ойг тэмдэглэж байх үед анх энэ хөшөөг босгох санаа төржээ. Төслийн уралдаанд олон төсөл ирснээс дэлгэсэн гараараа хотыг алдлан тэврэх гэж буй Христос бурханы хөшөөний төсөл шалгарчээ. Уран барималч Экгор Сильви Коста уг хөшөөгөөрөө нигүүлсэнгүй сэтгэл түүний зэрэгцээ баяр бахархлыг илэрхийлэхийг хичээжээ. 
Сүсэгтэн олон уран барималчийг дэмжиж улс орон даяар хандив цуглуулах ажлыг зохион байгуулж арван жилийн дотор хөшөөг бүтээсэн гэдэг. Уг хөшөөний толгой нь 35,6 тонн, гарын сарвуу нь тус бүр 9 тонн бол алдалсан гарын урт нь 23 метр болжээ. Хөшөөг босгох нь үнэхээр нүсэр ажил байж. Хөшөөний толгойг Париж хотоос авчирч Корковаду дов дээр босгосон их бие дээр нь угсарч 1931 оны аравдугаар сарын 12-ны өдөр нээсэн байна. 
Энэ үед гэрэлтүүлэх төхөөрөмжийг нь угсарч амжаагүй байсан бөгөөд сүүлд 1965 онд шинэчилж дуусгасан юм байна. Харин 1985 онд хөшөө байгаа довын орой хүртэл трамвайн зам тавьжээ. Эцсийн буудал нь хөшөөнд 40 метр ойрхон очдог бөгөөд 220 гишгүүр шатаар дээш өгсөж харах тавцанд хүрдэг ажээ. Энэ тавцангаас далайн эрэг дагуу сунжран орших Копакабаны хаялгана, аварга том Мараканы цэнгэлдэх хүрээлэн харагддаг гэнэ.
Чичэн Итца нь сонгодог үеийн эхээр буюу 600 оны орчмоос товойн гарч иржээ. хожуу сонгодог үеэс бүс нутгийн хэмжээндээ улс төр, нийгэм-соёл, эдийн засаг, оюун санааны амьдралын хамгийн хүчирхэг ноёлох төв гол төв болжээ. Тэд өмнөд МаяагийнТикаль гэх мэт хүчирхэг төвүүдээс хараат байхыг эрс няцааж байсан төдийгүй тэднийг бут ниргэж байв. Зарим угсаатны түүхийн эх сурвалжид тэмдэглэснээр 987 онд Төв Мексикт оршин тогтнож байсан Тольтек гүрний хаан Кецалькоатль өөрийн армитайгаа ирж, холбоотон Чичэн Итцаг хоёрдахь Тула буюу дэд нийслэлээ болгож байжээ. Энэ үеийн Чичэн Итцагийн соёл Тольтек, Маяагийн соёлийн хольмог өвөрмөц хэлбэртэй байсан нь урлаг, архитектураас нь харагддаг.
Өмнөх үеийн Маяагийн адилаар нэг захирагчтай хэлбэрийг сонгоогүй бөгөөд нөлөө бүлий элитүүд болох цэргийн жанжид, лам нараас бүрдсэн бүлэглэлийн зөвшилцлөөр сонгогддог консулмаягийн хүн Чичэн Итцаг удирддаг байв. Шашны гол шүтээн нь өдөт могой Кукулькан бөгөөд сүсэг бишрэлийн оргил хүндэтгэл нь түүнд хүнээр тахил өргөх явдал байсан. Чичэн Итца нь маш том хот байсан бөгөөд ойролцоогоор 5 км квадрат нутаг дэвсгэрийг хамарч байсан. Эдийн засгийн хүчин чадавхиараа умард Маяачууд дунд тэргүүлэх байр суурьтай байсан ба худалдааны сайн сүлжээтэй байсан. Өөрийн нутаг дэвсгэрээс олборлох боломжгүй баялагийг өмнөд Маяачууд /обсидиан/ болон төв Мексикээс /алт/ авчирдаг байлаа.
Гол дурсгалууд:
Ертөнцийн өнөө үеийн долоон гайхамшгийн нэгд тооцогддог алдарт Таж Махалын түүх нь 1526-1858 онд Энэтхэгийг төрийг барьж байсан Моголын засаглалтай холбоотой. Таж Махалыг анх Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан хамгаас хайрт хатан Мумтаз Махалын мөнхийн дурсгалд зориулан босгожээ. Мөнхийн хайрын бэлгэдэл гэгддэг Таж Махал “Титэм ордон” гэсэнтэй утга дүйцдэг. Хаан нөхрөө байнга дагалдаж, аян дайнд морддог байсан “Ордны чимэг” буюу Мумтаз Махал хатан 1631 онд 39 настайдаа 14 дэх хүүхдээ төрүүлээд насан эцэслэсэн байна. Хэдийгээр хаан олон сайхан хатадтай байсан ч үзэсгэлэн гоо төгөлдөр, залуу хатан Мумтаз Махалд чин сэтгэлийн угаас хайртай байсан учир бусад хатдаа үл тоодог байсан гэлцдэг. Хайрт хатныхаа цэцэн саруул ухаан, мэдлэг боловсролыг түшиглэж, 19 жил хамт амьдарсан хаан, хатан хоёрын дурлал үнэхээр үлгэр мэт байжээ. Аян дайны үеэр энхрий хатнаа алдсан Шах Жахан хаан туйлын ихээр уй гашууд автаж, хэдхэн сарын дотор үс, сахал нь цайж, хатныхаа шарилын өмнө “Чамайгаа мөнхжүүлэхийн тулд бүхнийг хийнэ” хэмээн андгайлсан гэдэг. 
Ийнхүү хаан “Таж Махал”-ыг барихаар сэтгэл шулуудаж, олон орны шилдэг уран барилгачдыг дуудан ирүүлж, шалгаруулсны эцэст Ираны уран барилгач Устад Ахмад Лахауригийн зураг төслийг сонгож, Ямуна мөрний сав газарт барилгын ажлыг эхлүүлжээ. Мумтаз Махал хатныг насан эцэслэснээс хойш нэг жилийн дараа буюу 1632 онд Таж Махалын барилгын ажил эхэлж, 20 мянга гаруй дархчид, урчууд 22 жил тасралтгүй хөдөлмөрлөж, хааны хүслийг гүйцэлдүүлжээ. 1648 онд гол мавзолейн ажил дуусч, харин таван жилийн дараа буюу 1653 онд цагаан гантиг чулуун бунхныг тойрон байрлах бусад барилгууд болон цэцэрлэгт хүрээлэнгийн ажил бүрэн дууссан байна. Үзэсгэлэн төгс Мумтаз Махал хатныг амьд байхад хаан түүнд дөрвөн амлалт өгч байсан аж. Нэн түрүүнд Тажийг барих, хоёрдугаарт дахин гэрлэх, гуравдугаарт үр хүүхдүүдтэйгээ эелдэг харьцах, эцэст нь жил бүр Мумтазын нас барсан өдөр түүний шарил дээр очиж байхаар ам гарсан боловч хаан эхний болон хоёр дахь амлалтаа л биелүүлжээ.
Эр хүн хайртынхаа хойноос гунихдаа унагасан цагаан гантиг нулимс бол Таж Махал гэдэг. Хосгүй сайхан энэ байгууламж таван үндсэн элементээс бүрддэг. Дарваза буюу их хаалга, Багича буюу цэцэрлэгт хүрээлэн, Масжид буюу сүм, Наккар Хана буюу амралтын өргөө, эцэст нь гол барилга болох Рауза буюу Таж юм. Энэтхэгийн сор болсон бүхий л дээжсийг өөртөө агуулсан Тажийн нэр нь Титэм гэсэн утгатай. Таж бөмбөгөр оройн хамт 74 метр өндөр, диаметр нь 64 метр бөгөөд дөрвөн буланд харуулын цамхаг мэт 40 метр өндөртэй суваргуудыг бага зэрэг гадагш хазайлган босгосон нь хүчтэй газар хөдлөлтийн үед гол барилгын зүгт бус гадагш нурахаар төлөвлөгджээ. Бөмбөгөр орой нь барилгын их биеийн адил цагаан гантигаар хийгдсэн бөгөөд нарны гэрэлд өнгө өнгөөр туяаран Тажийг улам ч хосгүй харагдуулдаг. Өнгө нь улирал бүр, өдрийн цаг бүрт өөрчлөгдөж байдаг нь нарны гэрлийн буух өнцгийг нарийн тооцоолсонтой холбоотой аж. Яг л эрдэнийн чулуу мэт цагаан гантиганд шигтгэсэн үнэт чулуу сарны гэрэлд гялтганан туяарч ер бусын гоо үзэсгэлэнг цогцлоодог байна. Таж Махал өглөө ягаан туяатай, орой сүүн цагаан өнгөтэй, харин үдэш болж саран туяарахад алтан шаргал өнгөөр гэрэлтдэг нь эмэгтэй хүний сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлж буй хэрэг хэмээн тайлбарладаг. Гол барилгын дотоод хана болон адарт шигтгэмэл зураг болон төрөл бүрийн үнэт чулууг товойлгон шигтгэж, хээлсэн ба шалыг шатрын хөлөг мэт харагдахаар бодож хар, цагаан өнгийн гантиг чулуугаар хийжээ. Түүнчлэн исламын уран барилгад элбэг тохиолдох геометрийн дүрс, ургамал навч, цэцэг хуар энд тэндгүй харагдана. Цогцолборын их хаалганы оройд Таж Махалыг барьсан жилийн тоогоор 22 цамхаг титэмлэх бөгөөд хуримын шөнөө хүлээж буй гивлүүртэй сүйт бүсгүй адил сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. 95 м.кв талбай бүхий гол барилга нь дээрээ бөмбөгөр орой бүхий дөрвөн хэсгээс бүрдэх агаад эдгээр нь гэр бүлийн дөрвөн гишүүнд зориулагджээ. Харин талбайн төв хэсэгт 1.5х2.5 метр хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэр бүхий гантиг чулуун дээр Мумтаз Махал хатны бунхан оршдог. Бунхны суурь болоод авсны хэсгийг төрөл бүрийн үнэт чулуугаар хээлж чимэглэсэн бөгөөд Мумтаз хатны бунхан гэдгийг илтгэх бичээстэй ажээ. Дашрамд дурдахад, Шах Жахан хааныг хожим нас нөгцсөний дараа харгис хүү Аурангзеб нь аавыгаа Таж Махалын төв хэсэгт хайрт хатных нь дэргэд байрлуулсан байна. Алт, мөнгөн хээгээр чимэглэсэн хаан, хатан хоёрын булш барилгын дотоод хонгилд байрлаж, харин дээд давхарт тэдгээрийг дуурайлган үйлдсэн хоосон бунхан байрлана. Мумтаз хатны бодит бунхны хажуу талд Аллах тэнгэрийн 99 бурхны нэрийг сийлсэн байдаг авай. 
Таж Махал гадаад чимэглэлийн хувьд Моголын уран барилгын түүхэнд хамаарагдах хамгийн тансаг, хамгийн гайхалтай нь. Гол барилгын гадна ханыг цагаан гантиг чулуугаар хийж, төрөл бүрийн будаг, шохой, чулуун шигтгээ болон сийлбэрээр чимэглэсэн байдаг. Түүнчлэн лалын шашны ариун судар Кораны ишлэл Таж Махалын үндсэн чимэглэлүүдийн нэг юм. Байгууламжийн цонх болон нуман хэлбэрт хаалгануудад төмөр сараалж хийж, Коран судрын 114 сургаалийн 14-ийг нь гантиг чулуун дээр араб бичгээр сийлэн чимжээ.
Шилдэг уран барилгачдын ур ухаан, олон мянган хүний хөлс хөдөлмөр шингэсэн энэхүү ертөнцийн гайхамшгийг босгоход тухайн үед 32 сая рупи зарцуулсан гэдэг. Таж Махалыг сүндэрлүүлэхийн тулд Энэтхэг болон Азийн орнуудаас материал зөөвөрлөж, 1000 зааныг ашиглаж байсан гэх яриа ч бий. Тунгалаг цагаан өнгөт гантигийг Ражастанаас, Панжабаас хаш чулуу, Хятадаас болор болон ногоолин чулуу, Түвдээс оюу, Афганистанаас хөх номин, Шри-Ланкаас сафир, Арабаас карнель зөөвөрлөж, нийт 28 төрлийн үнэт  болон хагас үнэт чулууг цагаан гантиг чулуун хананд шигтгэсэн байна. 
Гол барилгын гадна талд нэмэлт хэд хэдэн бунхан байрладаг нь Шах Жахан хааны бусад хатад болон Мумтаз хатны дотны туслахын бунхан гэнэ. Түүнчлэн гол барилгын эргэн тойронд Персийн нэрт зураач Чербахын зургаар 300 м.кв талбайд хосгүй үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн байгуулж, худаг гарган дотор талыг нь гантигаар өнгөлжээ. Үзэсгэлэнт усан оргилуур бүхий услалтын сувгийг дагуулан агар мод тарьж ургуулсан бөгөөд цэцэрлэгт хүрээлэнд газар газрын хамгийн сайхан 400 төрлийн ургамлын үр суулгасан нь хосгүй үзэсгэлэнг цогцлоох гэснийх. Бунхны өмнөх гонзгой хэлбэрийн цөөрмийн усанд Таж Махал гэрэлтэн ойж, туйлын үзэсгэлэнтэй харагддаг гэнэ. Харин тэргэл сартай шөнө Тажийн чулуун суурь үл үзэгдэж, сарны туяанд Таж Махал агаарт хөвж буй үлгэрийн ордон мэт гайхамшигтай харагддаг аж.
Таж Махал бүрэн цогцолсны дараа Шах Жахан хаан Ямуна мөрний нөгөө эрэгт өөртөө зориулан хар гантиг чулуугаар бунхан бариулахаар төлөвлөж байсан ч Шах Жаханы хүү Аурангзеб хайр дурлалдаа хэт мансуурч, ухаанаа алдсан хаан эцгээ баривчилж, Тажийн яг хажууханд байрлах цайзад хорьжээ. Учир нь Аурангзеб аавыгаа улсын бүхий л хөрөнгө мөнгийг Таж Махалд зориулж, цаашид дахин Хар Таж Махалыг бариулахаар завдаж байсантай холбоотой ихэд дургүйцэж байсан аж. Хорионд ороод төд удалгүй хэвтэрт орсон Шах Жахан хаан Таж Махалыг харж чадахгүйд хүрч, хүүдээ хандан орныхоо дэргэд толь тавьж өгөхийг хүссэн гэдэг. Эцгийнхээ агуу хайрыг шүтэн биширсэн Аурангзеб хожим нь өөрийн хатанд зориулж Таж Махалыг дуурайлган бунхан босгосон боловч тэгш хэмийн харьцаа алдагдаж, хорвоод хосгүй Таж Махал шиг гайхамшгийг бүтээж чадаагүй аж.
Зуун сая гаруй хүний саналаар Ертөнцийн өнөө үеийн долоон гайхамшгийн нэгээр тодорсон Таж Махал 1983 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд “Муслим урлагийн шигтгээ болсон Таж Махал нь дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг” хэмээн тэмдэглэгдэн үлджээ.


2. Петра

Петра нь Йордан улсын Маан амбан захирагчийн тойргийнВаади Арабад орших археологийн бүс юм. Сөнөсөн тэнгисээсАрабын булан хүртэлх аварга хөндий Ваади Арабад сүндэрлэхХор уулын энгэрт уг байгууламжийг барьсан байдаг. Петраг хадан ханыг цоолборлон байгуулсан байдаг бөгөөдДэлхийн гайхамшгуудын нэгэнд зүй ёсоор тооцогддог. 1812 ондШвейцарийн аялагч Иохан Людвиг Буркхардт уг байгууламжийг нээх хүртэл хүртэл Өрнөдийн ертөнц Петрагийн талаар огт мэддэггүй байв.Ньюдигэйтийн шагналт Жон Ульяам Бургон Петраг үзснийхээ дараа “Ертөнцийн насны тэн хагастай хамт байсан Улаан сарнай лугаа хот ” хэмээсэн байдаг. ЮНЕСКО 1985 онд “Петра нь хүн төрөлхтөний соёлын өвийн хамгийн гайхамшигт шинж чанаруудыг агуулсан бүтээлүүдийн нэг” хэмээн үзэж, Дэлхийн өвд бүртгэн авчээ. Петрад хийсэн олон тооны археологийн шинжилгээний үр дүнд нэн эртнээс хүн амьдарч ирснийг нотолсон байдаг. Неолитийнүеийн хүний зурсан гөрөөс агнаж буй хадны сүг зураг олдсон нь үүний нотолгоо юм. Египетийн найм дахь улсын үед Петра нь байнгын оршин суугчидтай байсны нотолгоо олддог. Балар эртний үеэс Петра нь шашин мөргөлийн чухал төв, ариун газар байсан байсан тухай хуучин гэрээнд өгүүлсэн байдаг. Библидтэмдэглэснээр Петрад анх Хоритууд амьдардаг байсан бөгөөд хожим нь Эмодитууд суурьших болжээ. Уугуул оршин суугчдын ийм зан заншил нь Набатейчуудад нөлөөлж, нөгөө ертөнцөд одогсодоо хагас агуй хэлбэрийн ухмал бунханд оршуулдаг болсон гэж үздэг. Петрагийн барилгуудын үлдэцийг харвал Набатей, Греко-Роман урлагийн аль алиных нь хэв маягийг агуулсан нь илт мэдрэгддэг байна. МЭӨVI зууныг хүртэл Набатейчуудын соёлын ул мөр олддог бол түүнээс хойш Греко-Роман хэв маяг давамгайлдаг.
3. Аврагч Христ (хөшөө)

Аврагч Христийн Корковаду довын орой дээр 704 метр өндөрт сүндэрлэх Аврагч Христ бурхан Бразил улсын  билэг тэмдэг болдог байна. 
4. Мачу Пикчу
Мачу Пикчу буюу Кечуа хэлээр "Хуучин оргил" хэмээн утгачилагддаг уг газар ньКускогоос баруун хойд зүйгт 70 орчим км-т, Перугийн Урубамба хөндийн орчимд орших далайн түвшнээс дээш 2430 метр өргөгдсөн уулсын оргил хяр дээр байгуулагдсан Колумбын өмнөхИнкүүдийн хот юм. Уг газар ньИнкийн орхигдсон хот хэмээн нэрлэгдэж машид алдаршсан бөгөөд магадгүй дэлхийн дийлэнх хүмүүст Инкийн эзэнт гүрэнгдурсахад хамгийн түрүүнд санаанд нь ордог алдартай газар байж ч болох юм.
Уг хот нь 1450 он орчим баригдсан бөгөөд хүмүүс тэнд 100 гаруй жил оршин амьдарч байгаад Испаничууд Инкийн эзэнт гүрэнг байлдан дагуулах үеэр орхисон байна. Үүнээс хойш олон зууны турш уугуул нутгийнхнаас бусад хүмүүсийн хэн нь ч энэ хотын талаар мэдэхгүй байсаар хорьдугаар зуунтай золгосон байна. 1911 онд АНУ-ын түүхч Хирам Бинхам Мачу Пикчуг дэлхий дахинаа нээж өгсөн байна.
Үүнээс хойш Мачу Пикчу нь жуулчдын хамгийн их очдог газруудын нэг болсон бөгөөд 1981 онд Перугийн түүхийн өвийн хамгаалалд бүртгэгдсэн ба 1983 онд ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн байна. Мөн шинэ ертөнцийн 7 гайхамшигт дэлхий нийтийн санал асуулгаар шалгаран оржээ.
Мачу Пикчу нь Инкүүдийн сонгодог Архитектур болох Хуурай-хадан хана аргаар баригдсан ба хотын гол байгууламж нь Нарны сүм Интихуатана юм.
Уг хотыг үзэхээр зөвхөн 2003 онд л гэхэд 400000 жуулчин ирсэн нь түүнийг хэр алдартай болохыг харуулж байгаа хэрэг билээ.

5. Чичен Ица 
Чичен Ица нь өнөөгийнМексикийн нутаг болох Юкатаны хойгийн умард хэсэг, умард Маяагийн нам дор газарт байрлахМаяагийн соёл иргэншлийн бий болгосон Колумбаас өмнөх үеийнархеологийн аварга том төв юм.
Тус төв нь сонгодог үеийн төгсгөлөөс постклассик үеийн эхэн хүртэл оршин байсан ба өөрийн гэсэн онцлог бүхий “мексикжүү” Маяагийн соёл иргэншлийг бий болгосон юм.
Чичэн Итца гэдэг нь эртний Маяа үг бөгөөд Чичэн гэдэг нь сайн сайхны эхлэл гэсэн утгатай. Итца гэдэг Юкатаны хойгийн хойд хэсгээр ноёлох нөлөөтэй байсан угсаатний бүлгийн нэр. Маяа хэлнээ Итца нь шидэт ус хэмээх утгыг агуулдаг ажээ. Чичэн Ица бол Мезоамерикийн соёлын томоохон төлөөлөгч юм.
Чичэн Итца гэдэг нь эртний Маяа үг бөгөөд Чичэн гэдэг нь сайн сайхны эхлэл гэсэн утгатай. Итца гэдэг Юкатаны хойгийн хойд хэсгээр ноёлох нөлөөтэй байсан угсаатний бүлгийн нэр. Маяа хэлнээ Итца нь шидэт ус хэмээх утгыг агуулдаг ажээ. Чичэн Ица бол Мезоамерикийн соёлын томоохон төлөөлөгч юм.
                                                                                         Чичэн Итцагийн төв хэсгийн газрын зураг
Чичэн Итцагийн  Мөхөл
Маяагийн он дараалийн сударт тэмдэглэснээр 1221 онд бослогогарч, иргэний дайн дэгдсэн тухай тэмдэглэсэн байдаг ба үүнийг батлах мэт Чичэн Итцагийн барилгуудын дийлэнх модон хийцүүдэд шатсан ул мөр байдаг. Чичэн Итцагийн бууралт нь Юкатаны хойг өөр нэг төв болох Маяапаны ноёрхолд халаагаа өгсөн юм. Археологичидын хийсэн судалгаагаар Чичэн Итцагийн эд өлөгийн чүйлст радиокарбон шинжилгээ хийхэд уг төвийн мөхөл 1000 оны орчимд болжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Энэ ололт нь хачирхалтай үр дүнд хүргэсэн юм. Хэрэв Чичэн Итца 1000 оны орчимд мөхсөн бол түүнийг залгамжлагч Маяапан 1221 онд байгуулагдсан ба эн хоорондох 200 жил чухам юу болсон талаарх мэдээлэл маш хомс байна. Хэдийгээр Ариун Cenote бишрэл хүндэгэлийн төв хэвээрээ байсан ч Чичэн Итцагийн хүн ам нүүдэллэсээр, шинээр барилга, байгууламжууд баригдахгүй байсан байна. 1531 онд Испанийн Конкуйстадор Франсиско де МонтейоЧичэн Итцаг эзлэн авч Испанийн Юкатаны нийслэл хэмээн зарлажээ. Гэвч хэдхэн сарын дараа нутгийн иргэд бослого гарган, Монтейог хөөн зайлуулжээ.
1. “Эль Кастилло” буюу Кукульканы сүм. Ёслолын гол төв

2. Дайчдын сүм. Уг сүмийг дайчдын зургаар чимсэн байдаг ба Тольтек, Маяагийн соёлын хсолмол хэлбэрийг агуулсан байдаг.
3. "Эль Караколь" Одон орон судлалын төв.
4. Бөмбөгт тоглоомын аварга том талбай (дотроос нь) 12м өндөр хана бүхий 150м урт талбай. Уг талбайд шашны ёслол тэмцээн болдог байсан ба хүнээр тахил өргөдөг байв.

5. "Ла Иглесиа" Чичэн Итцагийн төгсгөл үеийн барилгын хийцийг харуулсан байгууламж. Борооны бурхан Чаакд зориулан босгосон ажээ.

6. Колизей
Колизей нь Ром хотноо орших аварга том амфитеатр юм. Ромын эзэн хаан Веспасианы зарлигаар эхлүүлсэн уг байгууламж Титусын үед буюу МЭ 70 – МЭ 72 оны хооронд баригдаж дуусчээ. Колизей 80000 үзэгчийн багтаамжтай бөгөөд уртасгасан дугуй хэлбэртэй, гадна талдаа нуман хаалганы хэлбэр бүхий гурван давхар нийтдээ 240 цонхтой юм. Эдгээр цонхны цаана үзэгчид амрах, жижиг худалдаа хийх өрөөнүүд байдаг. Уг байгууламжийн гадна талыг гантигаар өнгөлж 64 том хаалгаар нь үзэгчид орж ирэх ба тайзнаас 4 метр өндөр ханаар заагласан 80 эгнээ суудалтай. Театрын доод хэсэгт нь өндөр саравч дор хаан болон ромын язгууртнуудад зориулсан суудлууд байна. Тэдгээрийг хааны ордонтой газар доогуурх хонгилоор холбожээ. Колизей дээвэргүй учир бороо орсон юм уу халуун нар төөнөсөн үед зотон саравчийг татлага олсоор татаж театрыг бүрхдэг байжээ. Хоёр, гуравдугаар давхрууд эр зоригийг илэрхийлсэн гантиг баримлуудаар чимэглэгдсэн байдаг байв. Амфитеатр нь 846 тохой буюу 258 метр өргөнтэй байдаг. Энд гладиаторуудын ирүүл тулаан, махчин араатнууд хоригдлуудыг хэрхэн идэж байгаа болон мэсчин боолуудын амьтдын эсрэг тулалдаануудыг явуулдаг байв. Колизейд Ромын эзэнт гүрний иргэдийг хөнөөдөггүй байв.

7. Таж Махал

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хоттой зэргэлдээ орших Агра хотод дэлхийн сая сая жуулчдыг соронзон мэт татах Таж Махал цогцолбор сүндэрлэдэг. Моголын эзэнт гүрний угсаа залгамжилсан тав дахь хаан Шах Жахан болон түүний хоёр дахь хатан Мумтаз Махал нарын үнэнч хайр дурлалын түүхийг өгүүлэх энэ бунхан зуун зууны туршид олон хөлийн жуулчдын нүдийг хужирлаж, үзэсгэлэн тансаг төрхөө хадгалан он жилийг элээсээр буй. Энэтхэгийн хааны ордны их моголчуудын уран барилгын хамгийн гайхалтай, тод жишээ болох Таж Махал перс, энэтхэг болон исламын уран барилгын хэв маягийг өөртөө агуулсан агуу байгууламж юм. 

8. Хүндэтгэлийн үүднээс Гизагийн аугаа Пирамидийг оруулсан байдаг.
Гизагийн аугаа пирамид. 2005 онд. МЭӨ 2560 онд байгуулагдсан уг пирамид нь Дэлхийн хамгийн эртний, хамгийн аварга томд тооцогддог.
Гизагийн агуу пирамид гэдэгХеопсын (Хуфугийн) пирамид нь өнөөгийн Египет улсын нийслэл Кайр хотын ойролцоох Гизад орших хаадын оршуулгын цогцолбор пирамидуудын хамгийн аварга, хамгийн эртнийх нь бөгөөд Эртний Дэлхийн 7 гайхамшгаас өнөөдөр үлдэж хоцорсон цорын ганц бүтээл юм. Энэхүү байгууламжийг Египетийн дөрөв дэх хаант улсын фараон Хуфугийн (Грекээр Хеопс хэмээн дуудагддаг) шарилыг хадгалах булш гэж үздэг бөгөөд 20 жилийн турш барьж МЭӨ 2560 онд дуусгасан гэж таамагладаг. Уг пирамид баригдаж дууссан цагаасаа хойш 3800 жилийн турш хүний гараар бүтээгдсэн хамгийн өндөр байгууламж байсан байна.
Түүхэн цогцолбор
Хуфу пирамид нь Гизагийн цогцолборын үндсэн байгууламж бөгөөд уг цогцолборт Хуфу пирамидаас гадна гашуудлын хос сүм (нэг нь Хуфугийн хажууд, нөгөө нь Нилийн эргийн ойролцоо), Хуфу фараоны эхнэрүүдэд зориулсан “дагуул” маягийн гурван жижиг пирамид, сурвалжит угсаатнуудын шарилыг хадгалах мастаба хэлбэрийн булшнууд тэдгээрийг холбосон замууд ордог. Жижиг гурван пирамидын нэгэнд нь фараон Хуфугийн их хатан Хэтэфэрэсийн шарил, нөгөөд нь хатан бөгөөд төрсөн эгч Снеферугийн шарил, сүүлийнхэд нь фараоны эхийн шарил хадгалагдаж байдаг болохыг 1925 онд нээсэн байна. Тус цогцолборт мөн Гизагийн ажилчдын суурин байдаг байсан ба нийтийн оршуулгын газар, талх барих газар, шар айраг исгэх газар, зэс хайлуулах цогцолборууд байдаг байжээ. Гэхдээ уг цогцолборын нийт байгууламжийг одоо хүртэл бүрэн нээж, судалж амжаагүй байгаа юм. Агуу пирамидаас баруун өмнө зүгт хэдхэн зуун метр зайд түүнээс арай намхан Хафра фараоны пирамид байдаг. Хафра фараон нь Хуфуг залгамжлагчдын нэг бөгөөд түүний үед Сфинксийг байгуулсан гэх үзэл түгээмэл байдаг. Хафрагийн пирамидаас баруун өмнө хэдхэн зуун метрийн цаана Хафрагийн залгамжлагч Менкаур фараоны пирамид байдаг ба Хафрагийн пирамидын хагастай нь дүйцэхүйц өндөртэй байдаг. Хуфу пирамид нь ерөнхийдөө МЭӨ2560 онд дууссан гэж үздэг бөгөөд энэ нь радиокарбон шинжилгээгээр батлагддаг. Уг пирамидыг Хуфугийн шадар туслах Хемиунугийн зураг төслөөр барьсан гэж үздэг.
Хэрхэн бүтээсэн тухай онолууд

Aжиллах хүч
Агуу пирамидыг барихад хэдий хэмжээний ажиллах хүч оролцсон талаар өөр хоорондоо ялгаа бүхий маш олон мэдээллүүд байдаг. МЭӨ V зуунд амьдарч асан Эртний Грекийн түүхч Геродот Пирамид барих 20 жилийн хугацаанд 100000 ажилчин шаардагдсан гэж тэмдэглэсэн байдаг. Саяхан пирамидыг барьсан ажилчид өндөр мэдлэг бүхий хүмүүс байсан байх ёстой хэмээн баталж байна. Польшийн архитекторч В.Кочински 1,5 тонн чулуун шоонуудыг тээвэрлэх, байрлуулахад дор хаяж 20 хүн шаардлагатай гэж үзсэн бөгөөд үүн дээрээ тулгуурлан 300000 ажилчин байрлан ажиллаж, байнгын бус 60000 хүн нэмж ажиллуулж байж пирамидыг барьсан гэж тооцсон байна. XIX зууны үед амьдарч байсан Египет судлаач Вилъям Флиндерс Петри эртний Египетийн хөдөөгийн хүн ам болон боолууд Нил мөрний дагуу газар тариалан эрхэлж, хүнсээр хангаж байсан тул уг байгууламжид ажиллаж байгаагүй гэж таамаглал дэвшүүлж байв. Харин Египет судлаач Мирослав Вернер өөрийн таамаглалдаа ажилчдыг шатлан захирах ёсны зохион байгуулалттай байсан ба тус бүр нь 20000 хүн бүхий ур чадвар, ажлын хэлбэрээрээ ялгаатай 5 бүлэгт хуваагддаг байсан гэсэн санаа дэвшүүлсэн байдаг. Мөн математикч Курт Мендельсон хамгийн ихдээ 50000, судлаач Людвиг Бронкарт, Луйс Кроон нар 36000, Вернер 30000 хүн ажиллаж байсан гэж таамагласан байдаг.

Барилгын материал
Хуфу пирамидын дотоод бүтцийг харуулсан хөндлөн зүсэлт.

Египет судлаач Марк Лехнер тэргүүтэй судлаачид, “Дэниел, Манн, Жонсон ба Менденхалл” пүүстэй хамтран практик судалгаа хийж туршсан байна. Туршилтаар Пирамид барихад дунджаар 14,667 ажилчин шаардлагатай бөгөөд ойролцоогоор 10 жилийн дотор дуусгах боломжтой гэж гарчээ. Мөн ямар нэгэн хөдөлмөр хөнгөвчилөх дугуй, араа, төмөр багажууд ашиглаагүй гэж үзвэл 40000 ажилчин шардлагатай гэж үзжээ. Тэд 2-2,8 сая (дунджаар 2,4 сая) ширхэг чулуун шоог оруулан барьсан гэж таамаглан олон төрлийн хувилбар тооцоог хийсэн бөгөөд өдөр бүр 10 цаг ажиллах ба цагт дунджаар 180 блок (1 минутанд 3 чулуун блок) байрлуулж байсан гэж тооцсон байдаг аж. Барилгыг барихад шаардагдаж байсан чулуун блокуудыг зөөхөд 27 жил шаардагдах байсан гэж Америкийн нэг судлаач өнөөгийн чулууны уурхайнуудын үйл ажиллагаанд үндэслэн таамагласан байдаг. Иймээс тэрээр 20 жилийн дотор баригдсан гэдэг нь үндэслэл багатай хэмээн үзсэн байдаг. Гизагийн өндөрлөгт уг байгууламжуудын цогцолборыг байгуулахад 5 хааны нүүрийг үзсэн 100-аас багагүй жил шаардагдсан. Гизад анх МЭӨ 2687-2667 онд төр барьж байсан Жосер фараон Саккарын алхамт пирамид, Улаан пирамид, Тахир пирамидуудын барилгыг эхлүүжээ. Зөвхөн эдгээрт 100000 куб метр хад, бул чулуу орсон байна. Египет судлаачид Хуфу пирамидыг барихад шаардагдсан хүн цагийн тооцооны дараах томъёоллыг гаргаж иржээ.
2,4 сая чулуу хэрэглэсэн ч 20 жил зарцуулсан ч 1 жилд 365 өдөр байдаг ч өдөрт 10 цаг ажилладаг байсан ч 1 цагт 60 минут байдаг учир 1 минутанд 0,55 чулууг байрлуулж байжээ хэмээн тооцсон байдаг.
Өөрөөр хэлбэл ажиллаж буй хүний тооноос үл хамааран 20 минут тутамд 11 блок суурилуулдаг байжээ.

Бүтэц

Папирус дээр бичигдсэн баримтуудаас үзвэл эртний Египетчүүд кубит хэмээх хэмжээсийг ашиглаж байсан бөгөөд нэг кубит нь 52 см орчим болдог. Анх баригдаж байхдаа Египетийн хаан кубит хэмээх хэмжээсээр Хуфу пирамид нь 280 (144,6 метр), суурийн тал бүр нь 440 (231метр) хаан кубит байсан ажээ. Хуфу пирамид ойролцоогоор 53000 кв.км талбайг эзэлдэг, хажуу гадаргуугийн налуу нь 51°50'40" байсан ажээ. Харин өнөөдөр пирамид элэгдэж 138,8 метр өндөр, тал бүр нь 230,4 метр болсон байна.

1301 онд болсон газар хөдлөлтөөр гадна талын чулуунууд маш их суларч хөндийрөн, унасан байсны зарим хэсгийг 1356 онд Бахри султан Кайр хотруу зөөлгүүлэн усан боомт болон сүм барихад ашигласан байна. Мөн нилээд их хэмжээний хэсгийг нь малталт хийж байсан судлаачид уг бүсээс зайлуулсан ажээ. Хэдий тийм боловч өнөөг хүртэд Хуфу пирамидын ойролцоо олон тооны ижил хэмжээ бүхий унанги чулуунууд байсаар байдаг билээ.
1882 онд хэвлэгдсэн алдар Египет судлаач Вилъям Флиндерс Петригийн “Гизагийн сүмүүд болон пирамидууд” номонд өөрийн судалгааны ажлын талаар пирамидуудын талаар маш нарийн өгүүлсэн байдаг. Хуфу пирамидын дотоод засал чимэглэл нь Гизагийн бус пирамидуудаас нилээд ялгаатай байдаг. Өрөө, танхимын тоогоор хамгийн олон бөгөөд маш нарийн, нягт нямбай хийсэн байдаг. Ерөнхийдөө дотоод засал чимэглэлүүд нь Хуфу фараоны 17 жилийн засаглал, түүний анд нөхөд, шадруудын талаар өгүүлсэн байдаг. Одоогоор пирамидын дотор мэдэгдээд байгаа 3 өрөө байгаа бөгөөд тэдгээр нь пирамидын босоо тэнхлэгийн дагуу байрласан байдаг. Газар доорхи өрөө, фараоны өрөө, хатны өрөө гэсэн 3 өрөө, агааржуулах хонгилууд болон хааны өрөөнд хүргэх их хонгил олдоод байна.
Байгуулсан аргачлал
Эртний Египетүүд пирамидад ашиглах хадан блокуудаа Этиопын уулархаг бүсийн хаа нэгтээ орших хадан уулнуудаас авч, Нил мөрнөөр зөөж Гизад авчирсан бөгөөд түүгээрээ пирамидуудыг барьсан. чулууг тэгшхэн гаргаж авахдаа энгийн арга ашиглаж байжээ. Тухайлбал эхлээд хадаа сайтар хэмжин тэмдэглээд тодорхой цэгүүдэд хадаа нүхлэн модон гадас шаагаад, өдөр бүр усалдаг байжээ. Ингэхлээр мод аажмаар тэлээд хад тооцоолсны дагуу цуурдаг байж. Ингэмэгц засч янзлаад Нилийн урсгалын дагуу салаар зөөж, Гизагийн ойролцоо авчраад пирамидын барилгын ажилд хэрэглэдэг байжээ. Пирамид өндөрсөхийн хэрээр түүний нэг талыг налуулан илүү ташилт бүхий элсэн налуу ухаа үүсгэж, түүгээрээ чулуунуудаа гулдран дээш нь гаргаад байдаг байж. Баригдаж дуусмагц элсэн ханаа нурааж тэгшилдэг байжээ.



No comments:

Post a Comment